ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ухаалаг хүмүүст л тулгардаг 5 асуудал

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 19

Тулгарсан асуудлаа “гайхамшигтай”-аар шийдвэрлэж, ямар ч нөхцөлд өөрийгөө аваад гарчихдаг, асуудалд үргэлж ухаалаг байр суурьнаас ханддаг гээд тэднийг яг л “супермен” мэтээр хүлээж авдаг. Бас биднээс өөр мэтээр ойлгодог. Гэтэл амьдрал бүх хүний хувьд эгэл жирийнхээр л үргэлжилж, гэрэл унтарахад бүгд л хүн хэвээрээ л байна шүү дээ. Тэдэнд ч бас асуудал тулгарлдаг.

Ухаалаг хүмүүст л тулгардаг 5 асуудал
1. Жижиг яриа тэднийг ядрааж орхидог

Дэмий, онцын шаардлагагүй, ямар ч хэрэгцээгүй зүйлсийн тухай ярианд оролцох нь ухаалаг хүмүүсийн өмнө тулгардаг нэг сорил гэж хэлж болно. Учир нь тэдний оюун санаа гайхалтай шийдэл санаануудыг олж, хүлээн авч ихэвчлэн “тийм” зүйлсийн л тухай ярилцахыг л хүсч байдаг. Тухайлбал шинжлэх ухаан, урлаг, философи, эгэл жирийн амьдралын мөн чанар, өөртөө нээсэн шинэхэн нээлтүүд, тайлагдашгүй нууцууд, дэлхий хэрхэн өөрчлөгдөн хувьсаж байгаа тухай зэрэг сонирхол татахуйц “үр өгөөжтэй” яриа л тэдэнд хэрэгтэй. Эцэс төгсгөлгүй дэмий зүйл ярьж цагаа үрэхийн оронд яриа нийлэх хүмүүстэй дэлхийн талаар ярьсан нь мэдээж илүү дээр санагддаг.

2. Ярихаасаа илүү боддог

Тэдний тархи үргэлж л боломжит шийдэл, асуудалд хариулт хайж байдаг бол, “дундаж” оюун санаатай хүмүүст өөрийн санаа бодлыг тайлбарлах, дүгнэлтээ дүрсэлж үзүүлэх зэргийг илүү их хийдэг. Харин чамд ямар нэг чухал санаа байхгүй бол их зүйл ярихыг ч хүсэхгүй. Чиний эргэн тойрны ихэхи хүмүүс чамайг хачин, уйтгартай, сонирхолгүй гэж боддог. Энэ нь ярихаасаа илүү длтооддоо бясалгаж ихийг бодож, дүгнэдэгтэй холбоотой.

3. Тэднийг ажил нь хурдан “залхаадаг” ч амархан учрыг нь олдог

Чи үргэлж л шинэ санаа эрж хайж, шинэ сорилуудад өөрийгөө бэлтгэж, олон зүйлийг туршихаас татгалздаггүй учир хэт энгийн, амархан бас уйтгартай ажлыг ч хамгийн бүтээлчээр, хамгийн сонрхолтойгоор дуусгаж чаддаг. Чиний босс хатуу ширүүн нэгэн байлаа ч чи тухайн ажлыг хийхийг эрмэлзэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа л бол ажлаа хэнээс ч хамааралгүйгээр дуусгаж чаддаг.

4. Олон нийт рүү анхаарал хандуулах нь заримдаа тэдэнд хэцүү санагддаг

Дэмий ярианаас таагүй мэдрэмжийг авч, бүрэн дүүрэн итгэлгүй байгаа ярианаас татгалзаж, урам зориг өгдөггүй хэт хуучин санаануудыг хаяхыг тэд хүсдэг. Тиймдээ ч эдгээр уйтгартай зүйлийг өгч байгаа олон хүмүүсээс тэд зугтаамаар санагддаг нь нууц биш ээ. Ухаалаг хүмүүс олон хүмүүстэй уулзахаас илүү ганцаараа кофешопт сууж ном уншихыг, төрсөн өдөр тэмдэглэлт өдөрт очсноос гэртээ байх нь илүү санагддаг.

5. Дурлана гэдэг бас л төвөгтэй ажил

Учир нь тэд хашир хянамгай, аливаад үнэлэлт дүгнэлт өгдөг чанар нь хайр дурлал дээр нь ч илэрдэг. Бас хэн нэгний ятгалага, үгс тэдэнд тийм ч хамаатай биш. Учир нь шийдвэрийг бие даан гаргадаг. Энэ утгаараа хүйтэн хөндий байдаг нь хэн нэгний хувьд ч өөрийнх нь хувьд ч сонирхол нь буурахад нөлөөлдөг.

Тэгэхээр заримдаа өөрийнхөөрөө, биеэ барилгүй, бодлогогүй байх нь бидэнд жаргал мэдрүүлдэг байх нь ээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(920)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tiim.   2018-01-23
Sanal niilj baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com