ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүйтэн өвлөөс арьсаа хамгаалах 12 зөвлөмж

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 18

Өвлийн улирал гэдэг арьсанд тийм ч ээлгүй 3 сар байдаг. Хүйтэн цаг агаар, чийгшил багатай агаарын төвшингөөс хамаарч арьс өөрийн эрхгүй хуурайшна. Энэ нь хуурай арьстай бүсгүйчүүлийг бүр ч тавгүйтүүлж, холцруутуулж эхэлнэ. Мөн өвлийн улиралд өрөө тасалгаанд цэвэр агаар оруулах нь бага байдгаас хэт хуурай орчин бүрдсэн байдаг учраас арьс чийгээ алдан, хурдан үрчлээтдэг. Бас хүйтнээс дулаан орчинд орж ирэх үед халуун хүйтэн харшилдан арьсанд улайлт, эмзэгшил үүсгэнэ..

Хүйтэн өвлөөс арьсаа хамгаалах 12 зөвлөмж

Тэгвэл өвлийн улиралд арьсаа гэмтээхгүйгээр өнгөлөг, толигороор нь хэрхэн хадгалах вэ? Доорх 12 зөвлөмжийг уншаарай:

1. Бүлээн ус хэрэглэ

Өглөө нүүрээ угаахдаа, орой цэвэрлэхдээ хүйтэн биш бүлээн усыг хэрэглэж байгаарай. Энэ нь арьсны чийгшил алдагдахаас сэргийлдэг. Түүнчлэн өвлийн улиралд крантны усаар нүүрээ угааж болохгүй бөгөөд хатуу хэлбэрийн савангаар угаахаас бас аль болох татгалзах хэрэгтэй. Крантны ус хатуулаг ихтэй, кальци магнийн нэгдлүүд ихээр агуулдаг тул нүүрний арьсанд шингэдэггүй. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулах аюултай.

2. Цэвэрлэгээний дараа заавал чийгшүүл

Нүүрээ угаасны дараа чийгшүүлэгч, усанд орсны дараа чийгшүүлэх тос, үсээ угаасан бол тэжээлийн тосоо марталгүй түрхээрэ. Хөгжилтэйгөөр хэлэхэд өвлийн улирал бол чиний хуурайшилтын эсрэг тууштай тэмцэх ёстой үе юм.

3. Чийгшүүлэгчийг анхааралтай сонго

Чийгшүүлэгчийг сонгохдоо аль болох органик, тэжээл өгөх найрлагатайг нь сонгох хэрэгтэй. Тухайлбал chamomile /алтан товч цэцэг/, лаванда цэцгийн найрлагатайг сонговол хуурайшилтыг багасгаж арьсыг зөөлрүүлэх, загатнах асуудлыг шийдэхэд тусалдаг. Өвлийн улиралд тосон суурьтай, чийгшүүлэгч өндөр үр дүнтэй байдаг шүү.

4. Арьс болон нүдээ хамгаал

Хүйтэнд арьсаа хайрагдахаас хамгаалж бээлий өмсөх, хүзүүний ороолт зүүхээ мартаж болохгүй. Мөн нүд болон арьсаа хамгаалж нарны шил байнга зүүж байх хэрэгтэй. Учир нь нарны хорт туяа өвөл зун ялгаагүй үйлчилдэг.

5. Агаар чийгшүүлэгч хэрэглэ

Ажлын өрөөндөө бас гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэж байгаарай. Энэ нь өрөөний хуурай агаарыг зөөллөж, арьсны чийгшил алдагдахаас сэргийлнэ.

6. Шингэнээр дутагдаж болохгүй

Өвлийн улиралд шингэн зүйл уух нь бидний хувьд нийтээрээ багасдаг. Учир нь ихэнхдээ халуун цай, кофе, чацаргана, аарц уудаг. Гэтэл бидний биед ус үргэлж л дутагдаж байдаг. Арьсаа гаднаас нь төдийгүй дотроос нь чийгшүүлэх нь чухал гэдгийг байнга санах хэрэгтэй. Мөн усандаа нимбэг хандалж ууснаар арьсаа чийгшүүлээд зогсохгүй, сэргээх боломжтой.

7. Шөнө ч бас чийгшүүл

Гар, хөл, тохой, өвдөг нь нимгэн арьстай байдаг тул биеийн бусад хэсгээс хурдан чийг алддаг. Тиймээс унтахын өмнө чийгшүүлэгч бальзам, гавар түрхэж эсвэл бээлий болон оймсон маск өмсөж унтаарай.

8. Гуужуул Өвлийн улиралд бид арьсан дээрх үхэжсэн эсээ гуужуулахаа мартдаг. Арьсаа сайн гуужуулаагүй тохиолдолд хангалттай чийг авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл үхэжсэн эс нь арьсанд чийг бүрэн шингэхэд хаалт болдог гэсэн үг юм. Гэхдээ хэт их гуужуулбал арьсаа гэмтээх аюултай учраас аль болох зөөлөн найрлагатай гуужуулагчийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд л хангалттай. Бас зөвхөн нүүрээ гуужуулах биш уруул, биеийн арьсаа давхар гуужуулж байх хэрэгтэй.

9. Харшил үүсгэхээс сэргийл

Арьс хэт хүйтэн хэт халуунд цочирч, эсвэл хэт хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнээс болж харшил үүсч болзошгүй. Мөн цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонгохдоо эмзэг мэдрэмтгий арьстай хүний хэрэглэдэг бүтээгдэхүүн шиг аль болох арьсыг цочроохгүй химийн найрлага багатайг сонгох нь зүйтэй.

10. Хүнсээ сонгохдоо ч бас анхаар

Өвлийн улиралд усны агууламж өндөртэй хоол хүнсийг хэрэглээрэй. Энэ нь арьсаа дотроос нь чийгшүүлэхэд тусална. Тарвас, цөцгий, алим, жүрж, киви, усан үзэм, улаан лооль, өргөст хэмх, лууван зэрэг нь чийгшлийг нэмэгдүүлнэ. Мөн витамин С, коллаген, омега 3-ийг нэмэлтээр хэрэглээрэй.

11. Цэвэрлэгч бүтээгдэхүүнээ өөрчил

Өвлийн улиралд хөөсөн цэвэрлэгчээс илүүтэй цэвэрлэгч тос, бальзам өндөр үр дүнтэй байдаг. Арьсаа цэвэрлэсний дараа 30 секундээс илүү арьсандаа юу ч түрхэхгүйгээр орхиж болохгүй ингэснээр хуурайшилт маш хурдан нэмэгдэнэ. Тиймээс тоник, серумаа гялс түрхээрэй.

12. Маскны найрлага ч мөн чухал

Зөгийн бал, тараг, чидун жимс, бүйлсний тос, гадил, зуун наст зэргээр маск бэлдэж арьсаа чийгшүүлээрэй. Эсвэл найрлагадаа дээрх орц найрлагатай бэлэн маск тавьсан ч болно. Хамгийн гол нь дээрх бүтээгдэхүүнүүд арьсанд чинь хэрэгтэй амин дэмүүдийг өгч чадна.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(205)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com