ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэний амьдралаар амьдарч үзэхийг хүсэх вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 21

Чи бүтэн өдөр өөр хэн нэгний амьдралаар амьдарч болно гэвэл хэнийг сонгох вэ?

Энэ асуултыг анх сонсоход надад хамгийн түрүүнд “Ким Кардашъян” гэж толгойд буусан ч ахин бодож үзээд “Виктория Бэкхэм” юм байна гэж бодсон юм. Магадгүй хүн бүр алдартай байхыг, олны анхаарлын төвд байж үзэхийг, хүмүүс өөрийг нь хараад сэтгэлээ барьж дийлэхгүй хүндэлж, биширч явдагаа хэлээсэй гэж хүсдэг байх. Гэхдээ энэ бол наад захын, тийм ч үнэ цэнэтэй биш хүсэл юм. Харин үнэхээр хэн байхыг хүсдэгээ ул суурьтайгаар бодож үзээд, түүндээ дөхөх хүнийг сонгохын тулд сайн бодох хэрэгтэй.

Хэний амьдралаар амьдарч үзэхийг хүсэх вэ?

Ингээд чи доорх хүмүүсээс хэнийх нь амьдралаар нэг өдөр амьдрахыг хүсэх вэ?

- Стив Жобс

Бүх дэлхий чиний хийсэн бүтээснийг мэддэг бөгөөд чи дэлхийг өөрчилсөн. Чи бол домог.

- Ким Кардашъян

Дэлхий нийтэд гоо сайхнаараа гайхагдсан бүсгүй. Олон бүсгүйчүүд чам шиг амьдрахыг хүсэж, чиний юу хэрэглэж, хаана юу хийж байгааг сонирхоно. Чи болон чиний хийсэн, ярьсан бүхэн үргэлж бусдын анхаарлын төвд байна.

- Анжелина Жоли

Олон хүүхэд өргөж аван, дэлхийн өнцөг булан бүрт очин бусдад тусладаг байхаас гадна гайхалтай авьяаслаг жүжигчин, найруулагч, продюсер. Сайхан сэтгэл, авьяас, ур чадвар, гоо үзэсгэлэнг хослуулсан нэгэн.

- Rihanna

Drake –ийн дурлалт бүсгүй. Гоо сайхнаа “мэдэрчихсэн”, бага зэрэг “галзуу” ганц бие дуучин.

- Beyonce

Өөрийн хүчээр хөдөлмөрлөж, мөрөөдлөө биелүүлснийхээ дараа гэр бүл зохиож охиноо төрүүлсэн. Хайр дурлалын харилцаанд үнэнч байдлыг ямагт эрхэмлэхээс гадна эмэгтэйчүүдийн эрх, хүч чадлын талаар дуу хоолойгоо байнга өргөдөг.

- Опра Уйнфри

Бүхнийг “0” – ээс эхэлж, амжилтаа өөрийн гараар бүтээсэн, сайхан сэтгэлтэй, ухаалаг, зөв хүн. Хийж байгаа ажлаараа үргэлж бусдад үлгэр дуурайл болж, урам зориг, ухаарал өгдөг.

- Марк Зукерберг

Туршлагагүй залуу, халуун ч өөрийгөө гололгүй бизнес эхлүүлж, амжилтад хүрсэн нэгэн. Амьдралын хэв маяг, үзэл бодол нь энгийн бөгөөд “мундаг”.

- Жэки Чан

Нүдэнд дулаахан, эерэг, сайн хүн. Үүний хажуугаар авьяаслаг, хөдөлмөрч бөгөөд холливүүдэд хөл тавьсан анхны ази жүжигчдийн нэг. Хүндэт оскарын шагналтан.

- Виктория Бэкхэм

Царайлаг, чадварлаг, спортлог нөхөртэй бүсгүй. Олон хүүхдийн ээж хэдий ч хажуугаар нь өөрийн брэндийг удирдаад зав муутай, хөдөлмөрч, загварлаг эхэмсэг ээж.

- Билл Гэйтс

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд бизнес эрхлэгч. Гаргасан шийдвэр бүр нь өөрийн улс орноор барахгүй дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлдэг. Амьдралынхаа үлдсэн хугацааг хөрөнгө оруулалт хийж, бусдад тусалж, буяны үйл ажиллагаанд оролцож өнгөрүүлдэг.

- Майли Сайрус

Хэнээс, юунаас ч айлгүй өөрийнхөөрөө байж чаддаг. Сахилгагүйтэхдээ, хэтрүүлэхдээ ч гарамгай. Гоолиг бие, хөөрхөн царайг нэг их чухалчилдаггүй.

- Путин

Их гүрний удирдагч. Гаргасан шийдвэр, хэлсэн үг бүр нь дэлхийн энх тайванд маш том нөлөө үзүүлнэ. Түүнд маш их эрх мэдэл, хариуцлага бий.

Дээрх хүмүүсээс хэнийг нь сонгох вэ? Яагаад? гэдэг асуултад доорх форм руу орж хариулаарай.

Энэ бол зүгээр нэг алдартай байж үзэхийг хүсэж байгаа хэрэг биш бөгөөд өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн амьдралаа тодорхойлоход чинь туслах болно. Тиймээс дээрх алдартнуудаас эсвэл өөрийнхөө хүссэн нэг хүнийг сонгоод доор нь яагаад тэр хүний амьдралаар амьдарч үзэхийг хүсэж байгаагаа дэлгэрэнгүй бичээрэй. Энэ бол өнөөдрийн даалгавар юм. Үүгээр өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(879)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: me.   2018-01-23
victoria beckham

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com