2. “Viva shop” “Хотын хамгийн гоё сувинерийн дэлгүүр” гэж өөрсдийгөө тунхагласан энэ дэлгүүр гэрийн чимэглэл, оффис гоёл, Европ сувинерээр төрөлжсөн. Хараа булаам глобус, пянз тоглуулагч, ханын цаг, лондон сувинер, лааны болор суурь, мөнгөн таваг, хос шувуу, зааны сувинер гээд л тоочоод байвал гэрийн декорын олон төрлөөс худалдаалдаг. Гэртээ Европын тансаг соёлыг шингээхийг хүсч байгаа хүмүүст гарцаагүй таалагдана. 20-р зууны үеийг мэдрүүлэм пянз тоглуулагчан сувинер нүдэнд их туссан шүү. Хаяг: 1-р салбар БЗД, Скай худалдааны төв, 2 давхар 2-р салбар Улаанбаатар их дэлгүүр, Энхтайваны өргөн чөлөө, 4 давхар
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(906) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!