ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
“Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал ээж болсноор эхэлдэг” </b><br>

Жирэмсний тест дээрх 2 зураасыг хараад баярлах, айх, гайхах гэдэг 3 мэдрэмж зэрэг төрж байсан. Ээж болно гэдгээ мэдэх үеийн мэдрэмж гайхалтай, юутай ч харьцуулшгүй. Өмнө нь ээж болсоны дараа л жинхэнэ амьдрал эхэлдэг гэж олон удаа сонсож байсан ч өөрөө мэдрээгүй болохоор хүүхэдтэй болохын, бие давхар байхын үнэ цэнийг тийм ч сайн ойлгодоггүй байсан байх. Хүүхэд ирэх цагтаа ирдэг гэдэг учраас цаг нь болсон гэж хүлээж авсан. Мөн түүнтэй зэрэгцээд “яана аа, би чинь ямар ч туршлагагүй хүн шүү дээ, яаж төрүүлсэн хүүхдээ хүний дайтай хүн болгоно доо” гэдэг айдастай бас хариуцлагатай нүүр тулж байлаа. 
Хүүхэд тээх хугацаандаа жирэмсний холбогдолтой олон ном уншиж, судалгаа хийсэн маань төрөхөд их хэрэг болсон доо. Тиймдээ ч эхний хүүхдээ тээж байхдаа хэрхэн зөв хоолох ёстой вэ, төрсний дараа яаж асрах ёстой вэ, эхний хэдэн саруудад нялх хүүхдээ хэрхэн асрах вэ, одоо энэ саруудад биеэ хэрхэн тойглох вэ зэрэг яг жирэмсний процессууддаа анхаарал хандуулсан учраас “за ингэдэг шүү” гэсэн барагцаа бий болчихсон.Харин одоо эсрэгээсээ л байх шиг байна (инээв). Анхны жирэмслэлтдээ нэлээдгүй ач холбогдол өгч байсан бол энэ удаад  ажлууддаа нэлээдгүй анхаарал хандуулж байгаа. Хүүхдээ төрүүлсний дараах хугацаанд ажил маань миний оролцоогүй хэвийн үргэлжлээд явах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч байна. Төрөөд эхний хэдэн саруудад өөр зүйлд анхаарах сөхөөгүй л хүүхдээ харж түүндээ цаг заваа зориулах учраас тэр хугацаанд үргэлжлэх ажлуудаа урьдчилж зохион байгуулах хэрэгтэй  юм билээ.<b><br>
Үзсэн тоо: 981   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
А.Уянга: Гэр бүлийн аз жаргал ээжийн аз жаргалаас эхэлдэг

“Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал ээж болсноор эхэлдэг”
Жирэмсний тест дээрх 2 зураасыг хараад баярлах, айх, гайхах гэдэг 3 мэдрэмж зэрэг төрж байсан. Ээж болно гэдгээ мэдэх үеийн мэдрэмж гайхалтай, юутай ч харьцуулшгүй. Өмнө нь ээж болсоны дараа л жинхэнэ амьдрал эхэлдэг гэж олон удаа сонсож байсан ч өөрөө мэдрээгүй болохоор хүүхэдтэй болохын, бие давхар байхын үнэ цэнийг тийм ч сайн ойлгодоггүй байсан байх. Хүүхэд ирэх цагтаа ирдэг гэдэг учраас цаг нь болсон гэж хүлээж авсан. Мөн түүнтэй зэрэгцээд “яана аа, би чинь ямар ч туршлагагүй хүн шүү дээ, яаж төрүүлсэн хүүхдээ хүний дайтай хүн болгоно доо” гэдэг айдастай бас хариуцлагатай нүүр тулж байлаа. Хүүхэд тээх хугацаандаа жирэмсний холбогдолтой олон ном уншиж, судалгаа хийсэн маань төрөхөд их хэрэг болсон доо. Тиймдээ ч эхний хүүхдээ тээж байхдаа хэрхэн зөв хоолох ёстой вэ, төрсний дараа яаж асрах ёстой вэ, эхний хэдэн саруудад нялх хүүхдээ хэрхэн асрах вэ, одоо энэ саруудад биеэ хэрхэн тойглох вэ зэрэг яг жирэмсний процессууддаа анхаарал хандуулсан учраас “за ингэдэг шүү” гэсэн барагцаа бий болчихсон.Харин одоо эсрэгээсээ л байх шиг байна (инээв). Анхны жирэмслэлтдээ нэлээдгүй ач холбогдол өгч байсан бол энэ удаад ажлууддаа нэлээдгүй анхаарал хандуулж байгаа. Хүүхдээ төрүүлсний дараах хугацаанд ажил маань миний оролцоогүй хэвийн үргэлжлээд явах нөхцлийг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч байна. Төрөөд эхний хэдэн саруудад өөр зүйлд анхаарах сөхөөгүй л хүүхдээ харж түүндээ цаг заваа зориулах учраас тэр хугацаанд үргэлжлэх ажлуудаа урьдчилж зохион байгуулах хэрэгтэй юм билээ.

# 4 | Нийт 7 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(702)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com