ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
“Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт итгэдэг”</b><br>

“Үр минь” брендээ байгуулж мөрөөдлөө биелэл болгох эхлэл хүүтэй минь холбоотой. Төрснөөс хойш хүүхдийн хувцас хэрэглэлд нэлээдгүй сонирхолтой болж, хүүхдийн хувцасны худалдан авалт хийх бүртээ нэг зүйлийг анзаарч эхэлсэн юм. Хүүдээ зориулан авсан хувцаснуудын загвар нь хөөрхөн хэрнээ материал нь биед нь эвгүй тухгүй байгааг анзаарч эхэлсэн. Тэр үеэс л яагаад гоё ч загвартай, хүүхдийн биед ч эвтэйхэн хувцас хийж болохгүй вэ? гэдэг бодол төрж энэ асуултандаа хариулт хайх болсноор брендээ нээх эхлэл минь тавигдсан. Ингээд хүүхдийн биед эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ээж аавынх нь ч сэтгэлд нийцсэн, үнийн хувьд ч боломжийн, гэрээсээ захиалан авах боломжтой “Үр минь” брендийн үйл ажиллагаагаа өнгөрсөн оны 11 сараас эхлүүлсэн. 

Хүүхдийн насны онцлогт тохирсон биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай, импортын бүтээгдэхүүнийг орлож чадахуйц чанартай, дурсамжийг бүтээж чаддаг гэсэн 4 үнэт зүйлийг бид ажилдаа баримталдаг.  Энэ дундаа дурсамж бүтээх үнэ зүйлийг онцломоор байна.  Ээж, аав, үр хүүхэд дунд бий болдог хайрыг, сайхан үгсийг, сайхан бодлуудыг ил гаргахыг маш их хүссэн. Тэр утгаараа зарим төрлийн хувцаснууд дээрээ үг бичиж эхэлсэн юм. Бас эргээд харвал энэ нь зураг, дурсамж болон үлдэж хүүхэд нь том болоод харахдаа ч аав, ээж минь намайг багад ингэж хайрладаг байж шүү дээ, ингэж илэрхийлдэг байж гэдэг дурсамжийг үлдээхэд туслахыг хүссэн минь хувцсан дээрээ ч илрээсэй гэж бодож хийсэн.  Харин тэр илэрхийллээ Монгол хэлэндээ шингээж дээр нь өхөөрдөм үгтэй бодинууд хийх болсон нь манайхаас гаргадаг хувцаснуудын нэг онцлог. <b><br>
Үзсэн тоо: 227   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
А.Уянга: Гэр бүлийн аз жаргал ээжийн аз жаргалаас эхэлдэг

“Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт итгэдэг”
“Үр минь” брендээ байгуулж мөрөөдлөө биелэл болгох эхлэл хүүтэй минь холбоотой. Төрснөөс хойш хүүхдийн хувцас хэрэглэлд нэлээдгүй сонирхолтой болж, хүүхдийн хувцасны худалдан авалт хийх бүртээ нэг зүйлийг анзаарч эхэлсэн юм. Хүүдээ зориулан авсан хувцаснуудын загвар нь хөөрхөн хэрнээ материал нь биед нь эвгүй тухгүй байгааг анзаарч эхэлсэн. Тэр үеэс л яагаад гоё ч загвартай, хүүхдийн биед ч эвтэйхэн хувцас хийж болохгүй вэ? гэдэг бодол төрж энэ асуултандаа хариулт хайх болсноор брендээ нээх эхлэл минь тавигдсан. Ингээд хүүхдийн биед эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ээж аавынх нь ч сэтгэлд нийцсэн, үнийн хувьд ч боломжийн, гэрээсээ захиалан авах боломжтой “Үр минь” брендийн үйл ажиллагаагаа өнгөрсөн оны 11 сараас эхлүүлсэн. Хүүхдийн насны онцлогт тохирсон биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай, импортын бүтээгдэхүүнийг орлож чадахуйц чанартай, дурсамжийг бүтээж чаддаг гэсэн 4 үнэт зүйлийг бид ажилдаа баримталдаг. Энэ дундаа дурсамж бүтээх үнэ зүйлийг онцломоор байна. Ээж, аав, үр хүүхэд дунд бий болдог хайрыг, сайхан үгсийг, сайхан бодлуудыг ил гаргахыг маш их хүссэн. Тэр утгаараа зарим төрлийн хувцаснууд дээрээ үг бичиж эхэлсэн юм. Бас эргээд харвал энэ нь зураг, дурсамж болон үлдэж хүүхэд нь том болоод харахдаа ч аав, ээж минь намайг багад ингэж хайрладаг байж шүү дээ, ингэж илэрхийлдэг байж гэдэг дурсамжийг үлдээхэд туслахыг хүссэн минь хувцсан дээрээ ч илрээсэй гэж бодож хийсэн. Харин тэр илэрхийллээ Монгол хэлэндээ шингээж дээр нь өхөөрдөм үгтэй бодинууд хийх болсон нь манайхаас гаргадаг хувцаснуудын нэг онцлог.

# 1 | Нийт 7 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(936)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com