Сонирхлоо өөрчлөх гээд үз Сонсдог дуу, үздэг кино, уншдаг номныхоо төрөл жанрыг өөрчлөх гээд нэг үзээрэй. Би угаасаа л уран зохиолын ном насаараа уншсан хүн шинжлэх ухааны ном яасан ч уншихгүй гэж боддог байсан минь нөхрийнхөө зөвлөсөн дэлхийн үүслийн тухай номыг бүтэн 2 шөнө нойргүй уншсаны дараа эрс өөрчлөгдсөн юм. Чи ч гэсэн би зөвхөн R&B урсгал л сонсдог хүн гэж өөрийгөө бодолгүй grunge rock бүүр эсвэл country хөгжим сонирхож, атаа жөтөө хэрүүлээр дүүрэн байдаг солонгос сериалаа “GAME OF THRONES”, “BREAKING BAD” ,”BAND OF BROTHERS” гэх мэтийн күүл сериалаар сольж болно шүү дээ. Хүний сонирхол өөрчлөгдөх үед тэр сонирхлынхоо хүрээн дэх шинэ хүмүүстэй танилцан, өөр амьдралын хэв маяг үзэл бодлуудтай учирдаг тул бие хүнийхээ хувьд өөрийгөө танин мэдэхэд чинь бага ч гэсэн туслах болно.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(943) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!