ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Чин  сэтгэлээсээ юу хийхийг хүсэж буйгаа олж нээ </b><br>
Нялх зулзагатайгаа өнгөрөөх 2 жилийн хугацаандаа өөрийгөө илүү ихээр танин мэдэхийг хичээ. Өмнө нь ажил ажил гэсээр хайрцаглагдсан байсан сэтгэхүйгээ одоо л задлах цаг нь ирж. Би та нартайгаа өөрийнхөө жишээнээс хуваалцмаар байна л даа, би бага байхаасаа л бичих дуртай байсан хэдий ч хэзээ ч энэ сонирхолдоо тусгайлан цаг зарцуулж байгаагүй юм. Хүүхдээ төрүүлснээсээ хойш харин энэхүү нууцлаг хоббигоо хөгжүүлэн сонирхлоороо блог нээн ажиллуулж эхэлснээсээ хойш олон танихгүй хүнээс урмын үг сонсон ,тэдэнд бага ч гэсэн хэрэгтэй зүйлсийг хийж байгаа мэдрэмжийг өдөр бүхэн авах болсон. Жирийн нэгэн инженер, ээж гэдгээс өөр өнцгөөр нийгэмд өөрийгөө таниулах боломжийг олгодог болохоор би блогтоо маш их хайртай. Мөн миний таних олон эмэгтэй гэртээ сууж байх хугацаандаа өөрсдийн “start-up” бизнесийнхээ санааг олж одоо өөрсдийнхөө байгуулсан компанийхаа захиралыг хийж, чамгүй олон хүнийг ажлын байртай болгосон байдаг. Өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл хүсэл мөрөөдлөө дагаж өөр зүйл эхлүүлмээр байна уу гэдгээ нухацтай бодож шийдвэр гаргах цаг нь яг одоо л юм. Хэрвээ бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсэж байвал яг одоо л зориглоорой. Оффис менежерийн мэргэжилтэй эгч маань хоол хийх хоббигоо хөгжүүлсээр өөрийн катеринг компаниа байгуулж чадсан, хүний нөөцийн ажилтан байсан найз маань  улирал бүр шинэ колллекцээ гаргадаг мундаг брендийг үүсгэн байгуулсан,  хар багаасаа л дэлгүүр хэсэх хоббитой байсан дүү маань өөрийнхөө нэрийн “online shop”-ийг маш амжилттай ажлуулж байна. Эдгээр бүсгүйчүүд бүгд л яг чам шиг хүүхдээ харж байхдаа өөрсдийнхөө үнэхээр чаддаг, хүсдэг зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан өөрсдийгөө шинээр нээж чадсан юм. Гэхдээ энэ нь заавал чи  бизнес эрхлэгч нэгэн болох хэрэгтэй гэсэн үг биш юм шүү, амттан хийх дуртай бол тэр чадвараа сургалтанд суун илүү хөгжүүлэх, юм оёх  сонирхолтой бол оёдлын машин худалдаж аваад хүүхэддээ хувцас хийж өгөх гээд юу ч байж болно. Хүүхэд асрах гэдэг хорвоогийн хамгийн хэцүү ажил ч гэсэн нөгөө талаасаа бидэнд цаганд баригдалгүй аливааг турших хугацааг олгодог болохоор сэтгэлийн чинь мухарт байсан хүсэл мөрөөдөлдөө цаг зарцуулж, түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн аятай таатай үе юм шүү.<b><br>
Үзсэн тоо: 41851   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үрээ харах хугацааг бүтээлчээр ашиглах аргууд

Чин сэтгэлээсээ юу хийхийг хүсэж буйгаа олж нээ
Нялх зулзагатайгаа өнгөрөөх 2 жилийн хугацаандаа өөрийгөө илүү ихээр танин мэдэхийг хичээ. Өмнө нь ажил ажил гэсээр хайрцаглагдсан байсан сэтгэхүйгээ одоо л задлах цаг нь ирж. Би та нартайгаа өөрийнхөө жишээнээс хуваалцмаар байна л даа, би бага байхаасаа л бичих дуртай байсан хэдий ч хэзээ ч энэ сонирхолдоо тусгайлан цаг зарцуулж байгаагүй юм. Хүүхдээ төрүүлснээсээ хойш харин энэхүү нууцлаг хоббигоо хөгжүүлэн сонирхлоороо блог нээн ажиллуулж эхэлснээсээ хойш олон танихгүй хүнээс урмын үг сонсон ,тэдэнд бага ч гэсэн хэрэгтэй зүйлсийг хийж байгаа мэдрэмжийг өдөр бүхэн авах болсон. Жирийн нэгэн инженер, ээж гэдгээс өөр өнцгөөр нийгэмд өөрийгөө таниулах боломжийг олгодог болохоор би блогтоо маш их хайртай. Мөн миний таних олон эмэгтэй гэртээ сууж байх хугацаандаа өөрсдийн “start-up” бизнесийнхээ санааг олж одоо өөрсдийнхөө байгуулсан компанийхаа захиралыг хийж, чамгүй олон хүнийг ажлын байртай болгосон байдаг. Өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл хүсэл мөрөөдлөө дагаж өөр зүйл эхлүүлмээр байна уу гэдгээ нухацтай бодож шийдвэр гаргах цаг нь яг одоо л юм. Хэрвээ бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсэж байвал яг одоо л зориглоорой. Оффис менежерийн мэргэжилтэй эгч маань хоол хийх хоббигоо хөгжүүлсээр өөрийн катеринг компаниа байгуулж чадсан, хүний нөөцийн ажилтан байсан найз маань улирал бүр шинэ колллекцээ гаргадаг мундаг брендийг үүсгэн байгуулсан, хар багаасаа л дэлгүүр хэсэх хоббитой байсан дүү маань өөрийнхөө нэрийн “online shop”-ийг маш амжилттай ажлуулж байна. Эдгээр бүсгүйчүүд бүгд л яг чам шиг хүүхдээ харж байхдаа өөрсдийнхөө үнэхээр чаддаг, хүсдэг зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан өөрсдийгөө шинээр нээж чадсан юм. Гэхдээ энэ нь заавал чи бизнес эрхлэгч нэгэн болох хэрэгтэй гэсэн үг биш юм шүү, амттан хийх дуртай бол тэр чадвараа сургалтанд суун илүү хөгжүүлэх, юм оёх сонирхолтой бол оёдлын машин худалдаж аваад хүүхэддээ хувцас хийж өгөх гээд юу ч байж болно. Хүүхэд асрах гэдэг хорвоогийн хамгийн хэцүү ажил ч гэсэн нөгөө талаасаа бидэнд цаганд баригдалгүй аливааг турших хугацааг олгодог болохоор сэтгэлийн чинь мухарт байсан хүсэл мөрөөдөлдөө цаг зарцуулж, түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн аятай таатай үе юм шүү.

# 2 | Нийт 6 зураг
“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ” ">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(312)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com