ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Дотоод сэтгэлээ амар амгалан байлгахад суралц </b><br>
Дотоод сэтгэлээ ойлгож таних, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлах явдлыг энэ нийтлэлийнхээ хамгийн эхэнд онцлохыг хүслээ. Асуудал үүсгээд байгаа гол шалтгаантай нүүр тулалгүйгээр тойрч зугтах тусам асуудал улам томорч биднийг илүү ихээр биднийг хямраадаг юм шиг. Тийм ч болохоор сэтгэл дотор байгаа бүхнээ нэг өдөр тэр чигт нь уудлан хаяж, жинхэнэ өөртэйгээ нүүр тулаад үзэхийг чамд зөвлөж байна.  Нөхөртөө гомдсон гомдлууд, өөрийгөө голж байгаа тэр мэдрэмжүүдээ бүгдийг нь гаргаж ирээд дотроо нэг сайхан онгойлгочихвол үнэхээр олон зүйлс эерэгээр өөрчлөгддөг юм байна лээ. Түүнийхээ дараа ууланд алхах, бясалгал хийх зэргээр эрч хүчийг чинь сэлбэх, чамайг аз жаргалтай болгож чадах зүйлсийг боломж олдох бүрийд хийн дотоод хүнээ амар амгалан, цог золбоотой байлгахыг хичээгээрэй. Миний хувьд хүүхдээ унтуулсныхаа дараа оройн цагааар хувийн блогтоо шинэ нийтлэл бичиж оруулах, өөртөө болон хүүхэддээ тэр өдөр тохиолдсон үйл явдлыг тэмдэглэлийн дэвтэртээ буулгах зэргээр бичих дадлынхаа тусламжтайгаар сэтгэл дотор байгаа зүйлсээ илүү сайн уудалж чаддаг болсон шүү. Хувиа хичээсэн мэт сонсогдож магадгүй , гэхдээ ээж хүн аз жаргалтай байхын тулд өөрт байгаа хайр бүхнээ бусдад харамгүйгээр түгээхийг хичээхээс илүүтэйгээр нэн тэргүүнд өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч сурах нь илүү чухал гэж би боддог юм.<b><br>
Үзсэн тоо: 40245   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үрээ харах хугацааг бүтээлчээр ашиглах аргууд

Дотоод сэтгэлээ амар амгалан байлгахад суралц
Дотоод сэтгэлээ ойлгож таних, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлах явдлыг энэ нийтлэлийнхээ хамгийн эхэнд онцлохыг хүслээ. Асуудал үүсгээд байгаа гол шалтгаантай нүүр тулалгүйгээр тойрч зугтах тусам асуудал улам томорч биднийг илүү ихээр биднийг хямраадаг юм шиг. Тийм ч болохоор сэтгэл дотор байгаа бүхнээ нэг өдөр тэр чигт нь уудлан хаяж, жинхэнэ өөртэйгээ нүүр тулаад үзэхийг чамд зөвлөж байна. Нөхөртөө гомдсон гомдлууд, өөрийгөө голж байгаа тэр мэдрэмжүүдээ бүгдийг нь гаргаж ирээд дотроо нэг сайхан онгойлгочихвол үнэхээр олон зүйлс эерэгээр өөрчлөгддөг юм байна лээ. Түүнийхээ дараа ууланд алхах, бясалгал хийх зэргээр эрч хүчийг чинь сэлбэх, чамайг аз жаргалтай болгож чадах зүйлсийг боломж олдох бүрийд хийн дотоод хүнээ амар амгалан, цог золбоотой байлгахыг хичээгээрэй. Миний хувьд хүүхдээ унтуулсныхаа дараа оройн цагааар хувийн блогтоо шинэ нийтлэл бичиж оруулах, өөртөө болон хүүхэддээ тэр өдөр тохиолдсон үйл явдлыг тэмдэглэлийн дэвтэртээ буулгах зэргээр бичих дадлынхаа тусламжтайгаар сэтгэл дотор байгаа зүйлсээ илүү сайн уудалж чаддаг болсон шүү. Хувиа хичээсэн мэт сонсогдож магадгүй , гэхдээ ээж хүн аз жаргалтай байхын тулд өөрт байгаа хайр бүхнээ бусдад харамгүйгээр түгээхийг хичээхээс илүүтэйгээр нэн тэргүүнд өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч сурах нь илүү чухал гэж би боддог юм.

# 1 | Нийт 6 зураг
“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ” ">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(987)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com