ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
“Бумбардай” </b><br>
Хэдийгээр охин маань Улаанбаатар хотоосоо холдож үзээгүй хэдий ч ирээдүйд Монгол хүний үр сад, монгол уламжлалыг тээн хадгалах учиртай нэгэн. Тийм ч болохоор өөрсдийнхөө чадах хэмжээнд түүнийгээ монгол ахуйтай ойрхон байлгахыг нөхөр бид хоёр хичээдэг юм. Харин монгол зохиолчийн бүтээсэн энэхүү зурагт цуврал бид хоёрын энэхүү хүсэлд маш их хувь нэмэр оруулдаг гэдгийг хэлэхдээ таатай байна шүү.  Хөдөөгийн бяцхан хүү Бумбардай, түүнд тохиох адал явдлаар дамжуулан номын зохиогч маань бяцхан багачуудад уламжлалт ахуй, ёс заншил, соёлыг тун ч энгийнээр ойлгуулж чаддаг учраас би энэхүү цуврал бүтээлд үнэхээр их дуртай байдаг. 

Эхний цувралд араг савар, хоёр дахь цувралд борц, гурав дахь цувралд нүүдэл суудлын тухай онцлон өгүүлэх болно. Хөдөө нутагт очиж тэр бүхнийг харуулж, үзүүлэх боломж хомс бөгөөд Монгол ахуйгаас хүүхдээ тэс хөндлөн өсгөхгүй байхыг хичээж байгаа аав, ээж нарт энэ ном гарцаагүй таалагдах байх.
Бумбардай хүүгийн үнэнч нөхөр Банхар нохой, саахалт айлын охин Сараана, монгол дээлээр гангаран биелгээ хийдэг Бозоохой зурам гээд өхөөрдөм хөөрхөн дүрүүдэд нь ч гэсэн охин маань хайртай. Н.Эрдэнэбаяр хэмээх энэхүү цувралын зохиолч “Бумбардай”-г цаашдаа 108 цуврал гаргахаар төлөвлөсөн гэдгийг сонсоод эцэг эхчүүд бид хүүхдүүддээ заавал ч үгүй энэ гайхалтай цувралыг уншуулан монгол зохиолчийнхоо нөр их хөдөлмөрийг бага ч атугай дэмжих хэрэгтэй мэт санагдсан шүү. </p>
Үзсэн тоо: 37279   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

“Бумбардай”
Хэдийгээр охин маань Улаанбаатар хотоосоо холдож үзээгүй хэдий ч ирээдүйд Монгол хүний үр сад, монгол уламжлалыг тээн хадгалах учиртай нэгэн. Тийм ч болохоор өөрсдийнхөө чадах хэмжээнд түүнийгээ монгол ахуйтай ойрхон байлгахыг нөхөр бид хоёр хичээдэг юм. Харин монгол зохиолчийн бүтээсэн энэхүү зурагт цуврал бид хоёрын энэхүү хүсэлд маш их хувь нэмэр оруулдаг гэдгийг хэлэхдээ таатай байна шүү. Хөдөөгийн бяцхан хүү Бумбардай, түүнд тохиох адал явдлаар дамжуулан номын зохиогч маань бяцхан багачуудад уламжлалт ахуй, ёс заншил, соёлыг тун ч энгийнээр ойлгуулж чаддаг учраас би энэхүү цуврал бүтээлд үнэхээр их дуртай байдаг. Эхний цувралд араг савар, хоёр дахь цувралд борц, гурав дахь цувралд нүүдэл суудлын тухай онцлон өгүүлэх болно. Хөдөө нутагт очиж тэр бүхнийг харуулж, үзүүлэх боломж хомс бөгөөд Монгол ахуйгаас хүүхдээ тэс хөндлөн өсгөхгүй байхыг хичээж байгаа аав, ээж нарт энэ ном гарцаагүй таалагдах байх. Бумбардай хүүгийн үнэнч нөхөр Банхар нохой, саахалт айлын охин Сараана, монгол дээлээр гангаран биелгээ хийдэг Бозоохой зурам гээд өхөөрдөм хөөрхөн дүрүүдэд нь ч гэсэн охин маань хайртай. Н.Эрдэнэбаяр хэмээх энэхүү цувралын зохиолч “Бумбардай”-г цаашдаа 108 цуврал гаргахаар төлөвлөсөн гэдгийг сонсоод эцэг эхчүүд бид хүүхдүүддээ заавал ч үгүй энэ гайхалтай цувралыг уншуулан монгол зохиолчийнхоо нөр их хөдөлмөрийг бага ч атугай дэмжих хэрэгтэй мэт санагдсан шүү.

# 5 | Нийт 5 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(532)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com