ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
“Гэдэс нь өлссөн авгалдай” </b><br>
Бараг хоёр жилийн өмнө 3 хүүхдийн ээж Сингапур найзаасаа охиндоо ямар үлгэр уншиж өгөх вэ?, чиний хүүхдүүдэд хамгийн ихээр таалагдсан үлгэрийн ном зөвлөөч гэхэд найз маань “Hungry Catterpillar” буюу “Гэдэс нь өлссөн авгалдай” номыг хүүхдүүд нь бүгдээрээ 5 нас хүртлээ орой болгон ээжээрээ уншуулдаг байсан гэх түүхийг хуучлан ярьж охиндоо энэ номыг заавал авж өгөөрэй гэж надад зөвлөсөн юм. Тэр үед охин маань дөнгөж ой гарантай байсан хэдий ч энэ номын дүрслэл, өнгө будаг нь хурц тод хүүхдийн анхаарлыг маш сайн өөртэй татдаг учир тэр үеэс л эхлээд энэ ном охины маань хамгийн хайртай ном болсон доо. Өөр зөндөө олон номтой ч гэсэн ном унших уу? гэж асуух тоолонд үр маань энэ номоо л бариад хүрээд ирдэг. 
Гэдэс нь өлссөн авгалдай өдөр бүр нэг жимсийг нүхлэн идэж буйгаар үйл явдал эхлэх болно. Яагаад заавал гэдэс нь өлссөн авгалдайн талаар бичсэн нь ч надад сонирхолтой санагдаж байсан. Авгалдайн адилаар хүүхдийн хамгийн тэсвэрлэж чадахааргүй хэцүү мэдрэмжүүдийн нэг бол гэдэс өлсөх шүү дээ. Тэдний хамгийн сайн мэддэг зүйлийн талаар өгүүлж байгаа тул хүүхдүүд тун ч анхааралтайгаар авгалдайн түүхээр аялах болно шүү. <br>
Өдөр бүр өөр өөр жимсийг нүхлэн идсээр хагас сайн өдөр болох үед хүүхдүүдийн хамгийн дуртай амттаныг нэг дор нь авгалдай маань идээд дуусгачихдаг. Харин дараа өдөр нь бяцхан авгалдайн гэдэс өвдөн, ногоон навчийг нүхлэн идэж сая нэг бие нь зүгээр болдог. Энэ хэсэг бол хүүхдүүдэд дуртай юмаа идэх нь тун сайхан хэрэг хэдий ч өөрийнхөө биед ашигтай тустай ногоо жимс хэрэглэх нь түүнээс ч чухал зүйл гэдгийг ойлгуулаад өгчхөж байгаа хэрэг. Мэдээж ганцхан орой хамтдаа уншаад хүүхэд чинь төдийлөн сайн ойлгохгүй байж болох ч өдөр бүр хамтдаа уншин, учир шалтгааныг нь тайлбарлах үед хүүхэд чинь өөрийнхөө сонголтоор жаахан ч гэсэн амттай зүйлээс татгалзаж эхлэнэ гэдэгт итгээрэй. Хүүхдийн ертөнцөд биднийх шиг олон төвөгтэй, нарийн асуудлууд огтхон ч байдаггүй. Тэдний хувьд амттай хоол, хөгжилтэй тоглоом, аав ээж гэр бүл гээд цөөхөн хэдэн зүйл л тэдний амьдралын гол утга учир нь. Тийм ч учраас амттай зүйл идэх нь буруу зүйл огтоосоо биш харин гарах үр дагаврыг нь сайн тооцоолон тохирох хэмжээгээр нь хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн далд ухамсарт ойлгуулан өгч чаддаг нь энэ номонд хайртай байдгийн нэг шалтгаан юм. <br>
Сарны гэрэлд навчин дээр тогтож ядан байсан нэгэн бяцхан өндөг гэнэтхэн л нүд алдам үзэсгэлэнтэй эрвээхий болон хувирах тэрхүү мөчид хүүхэд үнэхээр ихээр баярлан хөөрнө шүү. Охин маань энэ номыг бараг 100 дах удаагаа уншиж байгаа ч өнгө алагласан далавчтай эрвээхийг харах тоолондоо баярлан алгаа ташдаг юм. Энэ амьдрал тэр чигтээ санаандгүй олон зүйлсээр дүүрэн, тэр дундаа гайхалтай зүйлс амьдралын хором мөч бүхэнд тохиолддог гэдгийг бяцхан авгалдайн түүх хүүхдийн чинь жижигхээн зүрхэнд мэдрүүлэх болно.
Үзсэн тоо: 37237   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

“Гэдэс нь өлссөн авгалдай”
Бараг хоёр жилийн өмнө 3 хүүхдийн ээж Сингапур найзаасаа охиндоо ямар үлгэр уншиж өгөх вэ?, чиний хүүхдүүдэд хамгийн ихээр таалагдсан үлгэрийн ном зөвлөөч гэхэд найз маань “Hungry Catterpillar” буюу “Гэдэс нь өлссөн авгалдай” номыг хүүхдүүд нь бүгдээрээ 5 нас хүртлээ орой болгон ээжээрээ уншуулдаг байсан гэх түүхийг хуучлан ярьж охиндоо энэ номыг заавал авж өгөөрэй гэж надад зөвлөсөн юм. Тэр үед охин маань дөнгөж ой гарантай байсан хэдий ч энэ номын дүрслэл, өнгө будаг нь хурц тод хүүхдийн анхаарлыг маш сайн өөртэй татдаг учир тэр үеэс л эхлээд энэ ном охины маань хамгийн хайртай ном болсон доо. Өөр зөндөө олон номтой ч гэсэн ном унших уу? гэж асуух тоолонд үр маань энэ номоо л бариад хүрээд ирдэг. Гэдэс нь өлссөн авгалдай өдөр бүр нэг жимсийг нүхлэн идэж буйгаар үйл явдал эхлэх болно. Яагаад заавал гэдэс нь өлссөн авгалдайн талаар бичсэн нь ч надад сонирхолтой санагдаж байсан. Авгалдайн адилаар хүүхдийн хамгийн тэсвэрлэж чадахааргүй хэцүү мэдрэмжүүдийн нэг бол гэдэс өлсөх шүү дээ. Тэдний хамгийн сайн мэддэг зүйлийн талаар өгүүлж байгаа тул хүүхдүүд тун ч анхааралтайгаар авгалдайн түүхээр аялах болно шүү.
Өдөр бүр өөр өөр жимсийг нүхлэн идсээр хагас сайн өдөр болох үед хүүхдүүдийн хамгийн дуртай амттаныг нэг дор нь авгалдай маань идээд дуусгачихдаг. Харин дараа өдөр нь бяцхан авгалдайн гэдэс өвдөн, ногоон навчийг нүхлэн идэж сая нэг бие нь зүгээр болдог. Энэ хэсэг бол хүүхдүүдэд дуртай юмаа идэх нь тун сайхан хэрэг хэдий ч өөрийнхөө биед ашигтай тустай ногоо жимс хэрэглэх нь түүнээс ч чухал зүйл гэдгийг ойлгуулаад өгчхөж байгаа хэрэг. Мэдээж ганцхан орой хамтдаа уншаад хүүхэд чинь төдийлөн сайн ойлгохгүй байж болох ч өдөр бүр хамтдаа уншин, учир шалтгааныг нь тайлбарлах үед хүүхэд чинь өөрийнхөө сонголтоор жаахан ч гэсэн амттай зүйлээс татгалзаж эхлэнэ гэдэгт итгээрэй. Хүүхдийн ертөнцөд биднийх шиг олон төвөгтэй, нарийн асуудлууд огтхон ч байдаггүй. Тэдний хувьд амттай хоол, хөгжилтэй тоглоом, аав ээж гэр бүл гээд цөөхөн хэдэн зүйл л тэдний амьдралын гол утга учир нь. Тийм ч учраас амттай зүйл идэх нь буруу зүйл огтоосоо биш харин гарах үр дагаврыг нь сайн тооцоолон тохирох хэмжээгээр нь хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн далд ухамсарт ойлгуулан өгч чаддаг нь энэ номонд хайртай байдгийн нэг шалтгаан юм.
Сарны гэрэлд навчин дээр тогтож ядан байсан нэгэн бяцхан өндөг гэнэтхэн л нүд алдам үзэсгэлэнтэй эрвээхий болон хувирах тэрхүү мөчид хүүхэд үнэхээр ихээр баярлан хөөрнө шүү. Охин маань энэ номыг бараг 100 дах удаагаа уншиж байгаа ч өнгө алагласан далавчтай эрвээхийг харах тоолондоо баярлан алгаа ташдаг юм. Энэ амьдрал тэр чигтээ санаандгүй олон зүйлсээр дүүрэн, тэр дундаа гайхалтай зүйлс амьдралын хором мөч бүхэнд тохиолддог гэдгийг бяцхан авгалдайн түүх хүүхдийн чинь жижигхээн зүрхэнд мэдрүүлэх болно.

# 3 | Нийт 5 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(413)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com