ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Диснейн цувралууд </b><br>

Нэгдүгээр ангийн жаахан охин байхдаа би хамгийн анх телевизийн сувгаар ”Немогийн эрэлд” хүүхэлдэйн киног үзэж байснаа сайн санадаг юм. Аавгүй өссөн болоод ч тэрүү, хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явах гайхалтай аавын түүх тэр үед надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэн, тэр үеэс л Диснейн хүүхэлдэйн кинонууд миний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбогдсон доо.
“Тоглоомын түүх”, “Немогийн эрэлд”, “Мангасуудын ертөнц” гээд Дисней, Пиксарын хүүхэлдэйн киноны философи, хүүхдэд өгөх гэсэн санаа нь надад хэзээ ч хуучрашгүй мэт санагддаг тул эдгээр цувралуудыг охинтойгоо хамтдаа уншихаар авж байсан билээ. Тоглоомоо нандигнан хайрлах Эдди хүү, Buzz Lighter Woodie хоёрын нөхөрлөл, алга болсон Немо хүүгийнхээ төлөө адал явдлаар дүүрэн аялалд сэтгэл шулуудан гарах алиалагч загасны түүх ямар ч насны хүүхдийг огтхон ч уйдахааргүйн зэрэгцээ, маш эерэг хандлагыг, зөв үлгэр дуурайлыг хүүхдэд өгдөг мэт санагддаг учраас охин бид хоёр хоёулаа Диснейн эдгээр цуврал номондоо тун их хайртай байдаг. <br>
Мэдээж хүүхдэд зориулсан хувилбар тул тод өнгийн зураг, багахан хэмжээний тексттэй. Гурван ой хүрж яваа охины маань насны хүүхдүүд өдөрт дор хаяж 30 минут хүүхэлдэйн кино телевизээр үзэх нь жирийн үзэгдэл болсон хэдий ч дэлгэцээр гарах хүүхэлдэйн киног ном хэлбэрээр нь уншвал арай илүү бүтээлч мэт надад санагддаг юм. Эхлээд номуудаа уншиж дуусгаад хүүхэлдэйн киног нь амралтын өдрөөр гэр бүлийнхээ хамтаар үзэх ч бас сайхан шүү.<b></br>
Үзсэн тоо: 37781   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Диснейн цувралууд
Нэгдүгээр ангийн жаахан охин байхдаа би хамгийн анх телевизийн сувгаар ”Немогийн эрэлд” хүүхэлдэйн киног үзэж байснаа сайн санадаг юм. Аавгүй өссөн болоод ч тэрүү, хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явах гайхалтай аавын түүх тэр үед надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэн, тэр үеэс л Диснейн хүүхэлдэйн кинонууд миний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбогдсон доо. “Тоглоомын түүх”, “Немогийн эрэлд”, “Мангасуудын ертөнц” гээд Дисней, Пиксарын хүүхэлдэйн киноны философи, хүүхдэд өгөх гэсэн санаа нь надад хэзээ ч хуучрашгүй мэт санагддаг тул эдгээр цувралуудыг охинтойгоо хамтдаа уншихаар авж байсан билээ. Тоглоомоо нандигнан хайрлах Эдди хүү, Buzz Lighter Woodie хоёрын нөхөрлөл, алга болсон Немо хүүгийнхээ төлөө адал явдлаар дүүрэн аялалд сэтгэл шулуудан гарах алиалагч загасны түүх ямар ч насны хүүхдийг огтхон ч уйдахааргүйн зэрэгцээ, маш эерэг хандлагыг, зөв үлгэр дуурайлыг хүүхдэд өгдөг мэт санагддаг учраас охин бид хоёр хоёулаа Диснейн эдгээр цуврал номондоо тун их хайртай байдаг.
Мэдээж хүүхдэд зориулсан хувилбар тул тод өнгийн зураг, багахан хэмжээний тексттэй. Гурван ой хүрж яваа охины маань насны хүүхдүүд өдөрт дор хаяж 30 минут хүүхэлдэйн кино телевизээр үзэх нь жирийн үзэгдэл болсон хэдий ч дэлгэцээр гарах хүүхэлдэйн киног ном хэлбэрээр нь уншвал арай илүү бүтээлч мэт надад санагддаг юм. Эхлээд номуудаа уншиж дуусгаад хүүхэлдэйн киног нь амралтын өдрөөр гэр бүлийнхээ хамтаар үзэх ч бас сайхан шүү.

# 2 | Нийт 5 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(320)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com