ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Хайлтын ном (Өвөл, Хавар, Зун, Намар)</b><br>

Германы хүүхдийн номын зохиолч Susanne Berner-ийн хамгийн алдартай бүтээл бол “Их хот” хэмээх цуврал зурган ном юм. Ямар ч текст агуулаагүйгээрээ тун онцлогтой энэхүү дөрвөн цуврал номонд их хотын өдөр тутмын амьдралыг харуулах бөгөөд хуудас бүхэнд хотын иргэдийн жирийн нэгэн өдрийн амьдралын түүх өрнөдөг. Зарим үйл явдал нь зөвхөн тухайн улиралдаа өрнөөд дуусах бол зарим нь бүтэн дөрвөн улиралыг дамнан үргэлжлэх нь ч бий (өвөл номон дээр дөнгөж шавыг нь тавьж байсан байшин намар цуврал дээр ашиглалтанд орох  жишээтэй)<br>
Анх энэ номыг охиндоо худалдан аваад нээж үзэхэд яг л “Монголын нэг өдөр” хэмээх алдартай зурагны хүүхдэд зориулсан хувилбарыг үзэж буй мэт санагдсан шүү. Номын баатруудад тохиолдох  төрөл бүрийн адал явдлууд нь анхаарал, ой тогтоолт, аливаа зүйлийг тогтвортойгоор ажиглан харж үйл явдлуудын хоорондын уялдаа холбоог анзаарах гээд олон хэрэгтэй чадваруудыг хүүхдэд олгож чаддагаараа маш олон аав ээжүүдийн талархлыг хүртэж чадсан ном юм билээ. Ганцхан хуудсан  дээр л олон үйл явдал зэрэг өрнөдөг тул энэ номыг ахин дахин унших явцад бяцхануудын үгсийн сан хурдтайгаар нэмэгдэн, харилцан ярилцах чадвар нь мөн адил сайжирдаг юм шиг надад ажиглагдсан шүү. <br>
Миний хувьд гэвэл “Их хот” хайлтын номын Монгол хувилбарт нь илүү дуртай. Монгол хувилбар нь бидний ахуй, соёлтой илүү ойрхон байдаг бөгөөд охинд маань аль хэдийнээ танил болсон гудамж, талбай, дэлгүүр, хоршоог дүрслэн харуулж, зарим хэсэгт нь бүүр бидний таньдаг хүн маань хүртэл гараад ирдэг тул охин бид хоёрт илүү дотно байдаг юм. Улирал бүрийн онцлог, тэрхүү улиралд тохиодог томоохон үйл явдал, баяр наадам гээд олон адал явдал номон дээр өрнөдөг тул тэр бүхний талаар охинтойгоо хамт ургуулан бодож, хуудас бүр дээрх хүмүүсийн хийж байгаа зүйлсийг үрдээ уйгагүй тайлбарлан ойлгуулахыг хичээх боломжийг олгодог учраас энэ ном охин бид хоёрын  үлгэрийн цагийг үнэхээр бүтээлч, үр дүнтэй байхад тусалж чаддаг билээ. <b></br>
Үзсэн тоо: 38264   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үртэйгээ хамт ямар ном унших вэ?

Хайлтын ном (Өвөл, Хавар, Зун, Намар)
Германы хүүхдийн номын зохиолч Susanne Berner-ийн хамгийн алдартай бүтээл бол “Их хот” хэмээх цуврал зурган ном юм. Ямар ч текст агуулаагүйгээрээ тун онцлогтой энэхүү дөрвөн цуврал номонд их хотын өдөр тутмын амьдралыг харуулах бөгөөд хуудас бүхэнд хотын иргэдийн жирийн нэгэн өдрийн амьдралын түүх өрнөдөг. Зарим үйл явдал нь зөвхөн тухайн улиралдаа өрнөөд дуусах бол зарим нь бүтэн дөрвөн улиралыг дамнан үргэлжлэх нь ч бий (өвөл номон дээр дөнгөж шавыг нь тавьж байсан байшин намар цуврал дээр ашиглалтанд орох жишээтэй)
Анх энэ номыг охиндоо худалдан аваад нээж үзэхэд яг л “Монголын нэг өдөр” хэмээх алдартай зурагны хүүхдэд зориулсан хувилбарыг үзэж буй мэт санагдсан шүү. Номын баатруудад тохиолдох төрөл бүрийн адал явдлууд нь анхаарал, ой тогтоолт, аливаа зүйлийг тогтвортойгоор ажиглан харж үйл явдлуудын хоорондын уялдаа холбоог анзаарах гээд олон хэрэгтэй чадваруудыг хүүхдэд олгож чаддагаараа маш олон аав ээжүүдийн талархлыг хүртэж чадсан ном юм билээ. Ганцхан хуудсан дээр л олон үйл явдал зэрэг өрнөдөг тул энэ номыг ахин дахин унших явцад бяцхануудын үгсийн сан хурдтайгаар нэмэгдэн, харилцан ярилцах чадвар нь мөн адил сайжирдаг юм шиг надад ажиглагдсан шүү.
Миний хувьд гэвэл “Их хот” хайлтын номын Монгол хувилбарт нь илүү дуртай. Монгол хувилбар нь бидний ахуй, соёлтой илүү ойрхон байдаг бөгөөд охинд маань аль хэдийнээ танил болсон гудамж, талбай, дэлгүүр, хоршоог дүрслэн харуулж, зарим хэсэгт нь бүүр бидний таньдаг хүн маань хүртэл гараад ирдэг тул охин бид хоёрт илүү дотно байдаг юм. Улирал бүрийн онцлог, тэрхүү улиралд тохиодог томоохон үйл явдал, баяр наадам гээд олон адал явдал номон дээр өрнөдөг тул тэр бүхний талаар охинтойгоо хамт ургуулан бодож, хуудас бүр дээрх хүмүүсийн хийж байгаа зүйлсийг үрдээ уйгагүй тайлбарлан ойлгуулахыг хичээх боломжийг олгодог учраас энэ ном охин бид хоёрын үлгэрийн цагийг үнэхээр бүтээлч, үр дүнтэй байхад тусалж чаддаг билээ.

# 1 | Нийт 5 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(246)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com