Тарвас, гүзээлзгэнэтэй сангриа (Алкогольтой болохоор томчуудад тохиромжтой) Орц: 8-10 хүн - 1 ш жижгэвтэр тарвас - 450 гр гүзээлзгэнэ - 1 шил Rose wine - 1 аяга цагаан архи - 1 аяга шинэхэн жүржийн шүүс - ½ аяга жүржийн Ликёр - 1 ш жүрж - 1ш лайм Хийх дараалал: Тарвас болон гүзээлзгэнээ блендертээ хийж сайтар холино. Дээрээс нь цагаан архиа нэмээд том саванд хийж тавина. Дээр нь нь rose wine, жүржийн шүүс, ликёроо хийж бүрэн холилдтол нь хутгана. Сайтар холиод дээр нь хэрчиж бэлдсэн лайм, жүржээ хийж таглаад хөргөгчинд хийгээд хонуулаарай. Хамгийн сүүлд нь уухдаа мөс, бага зэргийн гүзээлзгэнээр чимэглэхэд болно.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(494) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!