ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийн хэрэгцээ

Хүүхдийн ор

Зарим аав ээж нар хүүхдээ төрөнгүүт нь өөрсдийн орон дээр, голдоо тавьж унтуулахыг илүүд үздэг. Эсвэл жаахан томрохоор нь хамт унтаж эхлэх учраас ор авах нь ашиггүй гэдэг эцэг эхчүүд ч бий. Гэхдээ аюулгүй байдал, ариун цэвэр, хүүхдийн тав тух, бие даасан байдал гээд олон талаас нь бодолцож хүүхэддээ тусад нь ор бэлтгэж тавиарай. Мөн нэг чанартай ор авчихвал наад зах нь 2 нас хүртэл нь, 3 үйлдэлтэй ор авсан бол 4-5 нас хүртэл нь ч унтуулж хэрэглэх боломжтой байдаг.

•	Хүүхдийн орыг сонгохдоо тавцан нь дээр, доор хоёр түвшинд тогтоогддог эсэхийг анхаараарай. Хүүхэд мөлхдөг, юм түшээд босож зогсдог болох үед орны тавцанг доошлуулж,  хаалтыг нь өндөрсгөх боломжтой байх ёстой.

•	Мөн хоёр талын хаалтууд нь салж, угсрагддаг байвал өөрийгөө гэмтээхээргүй насанд хүрэх үед нь нярайн биш хүүхдийн ор болгож хэрэглэж болно. Гэхдээ ийм орнууд арай өндөр үнэтэй байдаг гэдгийг санаарай.

•	Хүүхдийг орон дээрээс авч тэврэхэд хялбархан байлгахын тулд зарим орны нэг талын хаалтыг нь доош нь дарж, доошлуулж болдог загвартай байдаг. Гэхдээ ийм орнуудын хаалтын түгжээ нь амархан эвдэрдэг бөгөөд хүүхэд босож зогсдог болох үедээ дээрээс нь дарж байгаад унаж өөрийгөө бэртээх магадлал маш өндөр учраас олон оронд ийм ор үйлдвэрлэхийг хориглоод байгаа. Манай зах зээлд зарагдаж байгаа зарим орнууд ийм загвартай байгаа учраас анхаараарай.

•	Хүүхэд орон дээрээ босож зогсох үедээ орны дээд хэсгийг амандаа зууж, шүднийхээ загатнааг гаргах дуртай байдаг. Тиймээс орны дээд хэсгийг үүнийг бодолцож, хүүхдийн буйлыг гэмтээхгүй, химийн нэгдэлгүй, хоргүй материалаар хийгдсэн эсэхийг анхаарах нь зүйтэй.
Үзсэн тоо: 40400   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Жимми Гоолингоод: Нярай хүүхэддээ бэлдэх, хамгийн хэрэгцээтэй 21 зүйлийн жагсаалт

# 1 | Нийт 21 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(668)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com