Монгол брэндийн iPhone холбогч – Nomadd Apple-аар шалгагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй iPhone –ийн USB холбогчийг монгол залуус “бүтээжээ”. Брэндийн үйлдвэр нь биш ч, “цохилох зүрх” нь Монголд байдаг Nomadd-ын онцлог нь арьсан кабельтай (амархан сэмэрч, тасрахгүй), аноджуулсан хөнгөн цагаан бүрхүүлтэй (илүү бат бөх) юм байна. Мөн тэд худалдаж авсан холбогч бүрт 6 сарын баталгаат хугацаа олгож байгаа нь талархууштай. Цаашдаа зөвхөн USB-нээс гадна төрөл бүрийн электрон барааны туслах хэрэгслүүдээр өргөжих Nomadd брэндийг энэ долоо хоногт “цүнхэндээ хийгээрэй”. Fb хуудас нь: https://www.facebook.com/nomaddmn/
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(683) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!