Монголыг “таниулах” залуусын бүтээлч хэрэглээ- Хөсөг “Хөсөг”-тэй анх танилцаад толгойд орж ирсэн бодол “Амжилттай, шижигнэсэн залуу бүрийн гарт энэ байх ёстой”. Дэлхийн өнцөг булан бүрт монгол оюунаараа шагшигдаж яваа зуу зуун залуучууд өдөр тутмын хэрэглээгээрээ хүртэл нүүдэлчин соёлыг гайхуулж яагаад болохгүй гэж? “Хөсөг” брэндийн бүтээгдэхүүнүүдийн төрөл ч бас ийм бодол орж ирэхэд нөлөөлсөн гэж болно. iPad-ын гэр, утасны гэр, тэмдэглэлийн дэвтэр (миний шуналыг хамгийн их хөдөлгөсөн нь), үзэгний сав, түрийвч зэрэг зөвхөн соёлч, ажил хэрэгч бүтээгдэхүүнүүд гаргадаг учраас эх орныхоо нүүр царай болох ирээдүйтэй залуусын сонгох зүйл яг мөн дөө гэж бодогдож байлаа. Өөрийнхөө бахархаж явдаг хэнд ч өгөх маш тохиромжтой бэлэг мөн шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг : http://husug.mn/
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(678) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!