ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Яг одооноос л фолийн хүчил болон Иод агуулсан бэлдмэл ууж эхлэх

Фолийн хүчлийг жирэмсэн болсныхоо дараа ууна гэж хүлээх хэрэггүй. Жирэмсэн болох оролдлого эхлэхээс дор хаяж 1 сарын өмнөөс эхлээд, жирэмсний эхний гурван сарын туршид өдөрт 800мкг фолийн хүчил авснаар ургийн гажгийн эрсдлийг 70 хувь хүртэл бууруулна. Мөн эрт үеийн зулбалт, дутуу төрөлт зэрэг тээлтийн явцад учрах хүндрэлүүдээс ч урьдчилан сэргийлэхэд тустай.  Яаж вэ гэж үү?
Фолийн хүчил нь жирэмсний дөнгөж эхний хоногуудад явагддаг үр тогтсон өндгөн эсийн хуваагдал, амин хүчлийн нийлэгжитэнд оролцдог. Мөн мэдрэл, нуруу нугасны хөгжилд чухал үүрэгтэй оролцдог. Гэтэл энэ үед бүсгүйчүүд маань жирэмсэн болсон эсэхээ ч мэдээгүй явж байдаг шүү дээ. Аль хэдийнээ эсийн хуваагдал явагдаж ураг тань цаашид өсөх хөгжих шатандаа орчихсон гэсэн үг. Тиймээс л хөөрхөн үр нь та хоёрт ирэхээс ч өмнө үүнд бэлдэж, хангалттай их фолийн хүчил бүхий биетэйгээр “аз жаргал”-аа угтаж авах ёстой юм.

Бүсгүйчүүдээ Иоджуулсан давс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа биздээ!

Ургийн эрт хугацааны хөгжилд маш чухал ач холбогдол бүхий  өөр нэгэн элемент бол Иод. Жирэмсэн үед йодын зарцуулалт нэмэгддэг тул хоногт ойролцоогоор 150-200 мкг иод хэрэглэх шаардлагатай буюу нэмэлтээр Иод агуулсан бэлдмэл хэрэглэх хэрэгтэй болох нь.

Иод нь ургийн мэдрэл болон ясны тогтолцоонд асар чухал үүрэг гүйцэтгэдэг.  Йодын дутагдалын улмаас ургийн бамбайн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн системд доголдол үүсч оюуны хомсдолтой болоход ч хүргэдэг.

Жирэмсэн үед хэрэглэх олон төрлийн амин дэмүүд эмийн сангуудаар байдаг. Бидний олж мэдсэнээр дээрх Фолийн хүчил болон Иодыг хамт агуулсан мөн цусны улаан эсийн хэвийн үүсэлтийг дэмждэг, эсийн хуваагдалд фолийн хүчилтэй хамт оролцдог B6, B12,
Пантотены хүчил зэрэг витаминууд агуулагддаг бэлдмэл бол Германы “Денк Пренатал” бүтээгдэхүүн юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг Монос, АзиФарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас чи худалдан авч болно шүү.
Үзсэн тоо: 39865   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Жирэмслэхээр төлөвлөөд буй эмэгтэйчүүдийн заавал хийх 6 зүйл

Яг одооноос л фолийн хүчил болон Иод агуулсан бэлдмэл ууж эхлэх
Фолийн хүчлийг жирэмсэн болсныхоо дараа ууна гэж хүлээх хэрэггүй. Жирэмсэн болох оролдлого эхлэхээс дор хаяж 1 сарын өмнөөс эхлээд, жирэмсний эхний гурван сарын туршид өдөрт 800мкг фолийн хүчил авснаар ургийн гажгийн эрсдлийг 70 хувь хүртэл бууруулна. Мөн эрт үеийн зулбалт, дутуу төрөлт зэрэг тээлтийн явцад учрах хүндрэлүүдээс ч урьдчилан сэргийлэхэд тустай. Яаж вэ гэж үү? Фолийн хүчил нь жирэмсний дөнгөж эхний хоногуудад явагддаг үр тогтсон өндгөн эсийн хуваагдал, амин хүчлийн нийлэгжитэнд оролцдог. Мөн мэдрэл, нуруу нугасны хөгжилд чухал үүрэгтэй оролцдог. Гэтэл энэ үед бүсгүйчүүд маань жирэмсэн болсон эсэхээ ч мэдээгүй явж байдаг шүү дээ. Аль хэдийнээ эсийн хуваагдал явагдаж ураг тань цаашид өсөх хөгжих шатандаа орчихсон гэсэн үг. Тиймээс л хөөрхөн үр нь та хоёрт ирэхээс ч өмнө үүнд бэлдэж, хангалттай их фолийн хүчил бүхий биетэйгээр “аз жаргал”-аа угтаж авах ёстой юм.
Бүсгүйчүүдээ Иоджуулсан давс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа биздээ!
Ургийн эрт хугацааны хөгжилд маш чухал ач холбогдол бүхий өөр нэгэн элемент бол Иод. Жирэмсэн үед йодын зарцуулалт нэмэгддэг тул хоногт ойролцоогоор 150-200 мкг иод хэрэглэх шаардлагатай буюу нэмэлтээр Иод агуулсан бэлдмэл хэрэглэх хэрэгтэй болох нь.
Иод нь ургийн мэдрэл болон ясны тогтолцоонд асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Йодын дутагдалын улмаас ургийн бамбайн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн системд доголдол үүсч оюуны хомсдолтой болоход ч хүргэдэг.
Жирэмсэн үед хэрэглэх олон төрлийн амин дэмүүд эмийн сангуудаар байдаг. Бидний олж мэдсэнээр дээрх Фолийн хүчил болон Иодыг хамт агуулсан мөн цусны улаан эсийн хэвийн үүсэлтийг дэмждэг, эсийн хуваагдалд фолийн хүчилтэй хамт оролцдог B6, B12, Пантотены хүчил зэрэг витаминууд агуулагддаг бэлдмэл бол Германы “Денк Пренатал” бүтээгдэхүүн юм байна. Энэхүү бүтээгдэхүүнийг Монос, АзиФарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас чи худалдан авч болно шүү.

# 3 | Нийт 6 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(748)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com