![]() Анхны “Өргөө” кино театрын зураг төсөл 1987 онд ЗХУ-ын Моспроект компанийн захиалгаар гүйцэтгэгдэж, 1988-1989 онуудад тухайн үеийн ЗХУ-ын барилгачид барьж 2 танхимтай кино театрыг ашиглалтанд өгч байсан. Тухайн үедээ нийслэлийн соёл хүмүүжийн томоохон төвүүдийн нэг байсан “Өргөө” кино театрын барилгыг 1998 онд менежментийн хувьчлалаар “Сод Монгол Групп” ХХК тендерээр авч барууны шинэ соёлыг нэвтрүүлэх оролдлогуудыг хийж эхэлсэн билээ. Гэвч энэ цаг үе нь монголын кино урлагийн зогсони үе байсан ба гадаадын кино бүтээлүүдийг тогтмол авч гаргах хууль эрх зүйн орчин ч бүрдээгүй байсан учир уг байгууламжийг зөвхөн кино театрийн зориулалтаар ашиглах боломжгүй байсан бөгөөд бизнесийн оновчтой санаа байгаагүй юм. Тиймээс хувьсгалын тохироо бүрдэх мөчийг хүлээн өнгөрсөн 10 шахам жилийн хугацаанд элдэв үйлчилгээ, түрээсээр аргацаан “Өргөө” кино театрын барилгыг хадгалж үлдэх нь хамгийн зөв шийдэл байжээ. Өнгөрсөн хугацаанд олны хөлд дарагдсан хорооллын гудамжинд “Өргөө” кино театрийн барилга нь зугаа цэнгэлийн хот “Лас Вегас” –аар нэрлэгдэж, эргэн тойронд нь явуулын зах зээл бужигнаж, архидан согтуурагчид, танхайрагчид эргэлдсэн тааламжтай бус газар байсан боловч 2007 оны сүүлээр удаан хүлээсэн хувьсгалын тохироо бүрдэж “Сод Монгол Групп” ХХК-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран “Лас Вегас” төвийг дахин “Өргөө” кино театр болгох шинэчлэлтийн ажлыг өрнүүлснээр 4.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн байна. Оройхон гарч ширүүхэн дайрсан уг замнал их хотын соёлд ийнхүү хувьсгал хийлээ. Шинэ “Өргөө”-гийн бодлого, үйл ажиллагааны чиглэл |
http://imrdsoacha.gov.co/silvitra-120mg-qrms