![]() Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Юнител” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юнивишн” компани 2011.03.17-нд албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэж эхэлсэн. IPTV үйлчилгээ нь телевизийн технологийн орчин үеийн шийдлийг хэрэглэгч танд санал болгох бөгөөд та Монголын болоод дэлхийн шилдэг сувгуудыг анх удаа HD формат буюу дуу, дүрсний гайхамшигт 1080 пиксел нягтралтайгаар хүлээн авч үзэхээс гадна, телевизийн сувгуудаа ухраах, зогсоох, видео сангаас хүссэн киногоо сонгон үзэх зэрэг телевизтэйгээ бүрэн харицаж, хүссэнээрээ удирдах боломжийг анх удаа танд олгож буй шилдэг үйлчилгээ юм. Интернетийн үйлчилгээ нь шилэн кабелийн GPON технологиор дамжин хамгийн найдвартай, хамгийн өндөр хурдаар Танай гэрт хүрч буй тул та манай интернэтийн үйлчилгээний чанарт эргэлзэх зүйлгүй бөгөөд хамгийн чухал нь хүссэн хурдаа сонгох, гэрийнхээ хаанаас ч Wi-Fi интернэтэд холбогдох зэрэг боломжийг олгож буй дэлхийн шилдэг интернэтийн үйлчилгээ юм. Шинэ үеийн суурин утасны үйлчилгээ нь танай гэр бүлийг 24/7 цагийн турш найдвартай холболтоор хангах бөгөөд хамгийн хямд ярианы тарифтай учир та гэрээсэээ үүрэн болон суурин утас руу холбогдсоноор өрхийн холбооны зардлыг бууруулах бүрэн боломжтой үйлчилгээ юм. Та суурин утаснаасаа msg бичих, олон улс руу дуудлага хийх, Unimusic, Дотны 5 зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үйлчилгээний багцуудХосолсон багцууд
HD гэдэг нь High-definition гэдэг vгийн товлол бөгөөд 1930 оноос хойш энэ нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь телевизийн нэвтрvvлгийг олон өнгөний ялгарал, тод тунгалаг дvрс, өндөр чанарын dolby surround дуугаралттайгаар хvргэх боломжийг олгодог дэвшилтэт систем билээ. Бvр нарийн ярьвал HD формат гэдэг нь 1 сая өнгөний ялгарлыг харуулах боломжтой ба 1080i нягтралтайгаар дvрсийг vзvvлэх бөгөөд 5.1 давтамж бvхий “амьд” дуугаралттайгаар нэвтрvvлгийг хvргэх юм. Энэ нь одоогийн бидний vзэж буй 480i нягтралын SD форматын нэвтрvvлгvvдийн дуу, дvрсийг бодвол 5 дахин илvv өндөр чанартай байна гэсэн vг юм. Телевизийг хүссэнээрээ удирдах Нэмэлт үйлчилгээ
|
UNIVISION LLC
Central tower - 8 давхар
Сүхбаатарын талбай, 8-р хороо
Улаанбаатар , Монгол улс
UNITEL -ээс үнэгүй: 1424
Утас : 7711-8811
female viagra pink pill https://viagarag.com - viagra tablet viagra pill box viagra market size order viagra pills viagra order form